Draft 35

Enxjin Mungunshagai
1 min readMay 1, 2023

--

Medium-руугаа өдөр бүр л ордог юм. Тэгсэн хэрнээ юм бичиж зүрхлэхгүй байгаа нь юуных юм болдоо. Залхуурсан биз. Зүгээр л маш олон draft-нд ороод тоос даагаад үлдсэн бичвэрүүд минь.

Эргээд draft-уудаа уншиж байхад тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автчихсан хэдэн хөнгөхөн бодолтой бичвэрүүд минь. Нийтлэхэд хэтэрхий хөнгөн, бас утгагүй. Тиймээс л draft-нлаа үлддэг байх. Гэлээ гээд надаас л, миний сэтгэл дотроос л гарсан бодролууд минь болохоор. Сурахаа сураад, хаяхаа хаяад л амьдарч байна даа.

Миний унших дуртай нийтлэлч Bunny гээд эмэгтэй байдгым. Түүний бичвэрүүд нэг их гоё дулаахан бас сэтгэл гижигдсэн байдаг. Хамгийн сүүлд орсон бичвэрийг нь унштал “Хүн бүр өөр өөрийнхөөрөө зовлонтой, тэрийгээ дааж туулаад давж жаргаад амьдарч байгаа гэж боддогтоо бүгдийг нь хайрладаг.” гэдэг үг намайг тэврэх шиг боллоо.

Бүх зүйл л асуудалтай, зовлонтой. Гэлээ гээд “хүн бүр өөр өөрийнхөөрөө” бүхнийг даван туулаад өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар, хамгийн мундаг хувилбар бүр хамгийн суга хувилбар ч байх гээд л явж байгаа гэж боддог оо. Хамгийн суга нь байсан ч яахав дээ. Дандаа мундаг байна гэж юу байхав. Дандаа бүхнийг зөв хийгээд магтуулна гэж юу байхав дээ. Хааяа загнуулаад уйлаад, өөрийнхөө тэнэгийг гайхаад ухаараад л амьдранадаа.

Гэхдээ байна шдээ, амьдрал үргэлж баялаг гэдэгт би итгэдэг юм. Харин та итгэдэг үү?

--

--