Амьдрах 100 шалтгаан

Enxjin Mungunshagai
2 min readMay 9, 2023

--

  1. Эцэг эхээрээ бахархуулах
  2. Айдсаа даван туулах
  3. Гэр бүлээ дахин харах
  4. Дуртай дуучныгаа амьдаар нь сонсох
  5. Дахин дуу сонсох
  6. Шинэ соёлыг мэдрэх
  7. Шинэ найзуудтай болох
  8. Урам зоригтой болох
  9. Өөрийн гэсэн хүүхэдтэй болох
  10. Өөрийн гэсэн тэжээвэр амьтантай болох
  11. Өөрөө өөрөө бахархах
  12. Шүтээнтэйгээ уулзах
  13. Нулимсаа гартал инээх
  14. Аз жаргалтын нулимсын мэдрэх
  15. Амттай хоол идэх
  16. Ах, дүүгээ өсөж том болохыг харах
  17. Сургуулиа төгсөх
  18. Шивээстэй болох
  19. Элгээ хөштөл инээх
  20. Онлайн дах найзуудтайгаа уулзах
  21. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүнийг олох
  22. Халуун өдөр зайрмаг идэх
  23. Хүйтэн өдөр халуун шоколад идэх
  24. Хэн ч хүрээгүй цасан дээр гишгэх
  25. Тэнгэр шатаж байгаа юм шиг нар жаргаж буйг харах
  26. Амьдралыг чинь өөрчлөх номыг унших
  27. Хавар цэцэг цэцэглэж буйг харах
  28. Навчисыг ногооноос шарлаж буйг харах
  29. Гадаад явах
  30. Тэнгэрт гэрэлтэх оддыг харах
  31. Шинэ хэл сурах
  32. Бусдад хэрэг болно гээд өөрийнхөө түүхийг ярих
  33. Нохойндоо үнсүүлэх
  34. Хүүхдэдээ үнсүүлэх
  35. Хараал хэлэх, түүний дараа дотор онгойсон мэдрэмж авах
  36. Шинэ спортоор хичээллэх
  37. Зайрмаг
  38. Үүлнүүдийг ширтэх
  39. Усанд ороод цэвэрхэн ор хөнжлийн даавуунд унтах
  40. Бэлэг авах
  41. Бэлэг бэлэглэх
  42. Хайртай хүндээ хайртай гэж хэлэх
  43. Хайртай хүнээсээ “Би чамд хайртай” гэдэг үгийг сонсох
  44. Уйлж сэтгэлээ онгойлгох
  45. Хуримаа хийх
  46. Хуримын даашинз өмсөх
  47. Хөвсгөр талх идэх
  48. Анх удаа хүүхдийнхээ гарыг атгах
  49. Зорилгодоо хүрэх
  50. Борооны дараах үнэр
  51. Бүжиглэх
  52. Борооны чимээ сонсох
  53. Таны хувьд чухал хүмүүсийнхээ төлөө амьд байх
  54. Дуртай дуугаа фмээр сонсох
  55. Орондоо өглөөний цайгаа уух
  56. Кино театрт голын суудалд суух
  57. Уучлах
  58. Төрсөн өдрөө тэмдэглэх
  59. Бяцхан зүйлээс таашаал авах
  60. Хэн нэгэнд урам өгөх
  61. Тэврэх
  62. Кофе уух
  63. Кофе ууж буй хүмүүсийн жаргалтай царайг харах
  64. Харибо идэх
  65. Аялал
  66. Ууланд гарах
  67. Утга учиргүй хаашаа ч хамаагүй алхах
  68. Далайн давалгааг харах
  69. Нар мандаж буйг харах
  70. Галт тэргээр аялах
  71. Disneyland-р аялах
  72. 10 жилийн өмнө яг энэ амьдралаа мөрөөдөж байснаа санах

Гээд үлдсэнг нь уншиж буй танд үлдээе. Ингээд харахад амьдрах ямар их шалтгаан байгаа юм бэ. Ямар их аз жаргал өгөх жижигхэн зүйлсүүд байгаа юм бээ. Яагаад том л зүйлсийг аз жаргал гэж боддог байсын болоо. Зүгээр л одоо ингээд бичих аз завшаан олдож байгаадаа үнэхээр талархаж байна.

Байгаа бүхэндээ талархаж, амьд буй бүхий л зүйлсийг хайрлаж, мэдэрч буй мэдрэмж бүрээ тэр чигээр нь юуг нь ч өөрчлөлгүйгээр мэдрээрэй. ❤

Яагаад гэвэл энэ цаг хугацаа цор ганц.

--

--