Жил бүрийн 7/24 нд дахин унших өдөр

Enxjin Mungunshagai
6 min readJul 24, 2023

--

Саяхан унших дуртай нийтлэлч эмэгтэй маань “Өөрөөсөө заавал асууж үзэх асуулт” гэсэн хэдэн асуултанд хариулсанаа бичсэн байлаа. Түүний хариултуудыг уншиж байхад нээг их гоё дулаахан сэтгэгдэл төрсөн болохоор өөрөө ч гэсэн хариулаад бичиж үлдээе гэж бодлоо.

  1. Хүүхэд насны чинь хамгийн сайхан дурсамж юу вэ ?
    Ээж, эмээ хоёрын минь хоол. Өглөө унтаж байгаад гэнэтхэн л сайхан үнэрэнд сэрдэг байж билээ. Тэр нь ээж минь эртлэн босоод хамаг гэр орноо цэвэрлээд гэрийнхэндээ өглөөний цайгаа бэлдэж буй үнэр юм. Харин зуны амралтаар эмээ өвөө дээрээ очиж амардаг байсан. Тэр үед эмээгийн маань хийдэг ногоотой шөл хажууд нь хайрсан гамбир байдаг байсан. Тэр амтыг одоо болтол санаж байна. Тэр л миний хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэг юм байна.
  2. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг дахин хийх боломж байсан бол юуг хийх вэ? Юуг өөрчлөх байсан бэ ?
    Би өөрөө ямар нэг зүйлийн дараа харамсах, гэмших дургүй хүн юм шиг байгаа юм. Яагаад гэхээр дараа нь тэр харамсал, гэмшил сэтгэлд нээх их том бул чулуу болоод үлдчихдэг юм байналээ. Тийм болохоор тэгэхгүй амьдрахыг илүүд үздэг болсон.
    Тиймээс багадаа эсвэл өнгөрсөн магадгүй өчигдөр, 1 сарын өмнө ч хамаагүй хэн нэгэнд муухай үг хэлсэнээ, хэн нэгэнг хуурсанаа, хэн нэгэнд худлаа ярьсанаа буцааж тэгэхгүй амьдрах юм шүү Энхжин минь гэж захин хэлж үлдээх байсан байх. Хэн нэгэнг хуурсан худлаа хэлсэн муухай зүйлээ залруулж үнэн л байгаарай гэж хэлэн захиж тэр үесийг өөрчлөх байсан байх.
  3. Таны хамгийн дуртай хөгжим юу вэ ?
    Багаасаа л солонгос дуу хөгжимд дуртай болохоор хэнээс ч нууж хааж ичилгүй солонгос дуунд дуртай. Солонгос соёл, Солонгос хүмүүст хайртай гэж хэлдэг дээ. кк Одоо бол жааааахан том болсон болохоор дууг арай өөрөөр мэдэрдэг болсон нь сонсоход надад сэтгэл гэгэлзүүлж, хацарт мишээл тодруулдаг дуу хөгжимд дуртай гэж хэлнэ.
    Магадгүй үүнийг эргээд 5 10 жилийн дараа уншихад жазз хөгжимд би дуртай гээд хэлээд сууж байхыг үгүйсгэхгүй юм.
  4. Хэрвээ танд хаа нэг тийш аялах боломж байсан бол хаашаа аялах вэ ? Яагаад ?
    Дэлхийн бүх улс, бүх мужаар аялахыг хүсэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт би байхыг хүсэж байна ххэ.
  5. Хэрэв та өөрийн амьдралаасаа 5 эд зүйлсийг авч үлдэх бол тэд юу байх вэ ?
    Амьдралд нь үнэ цэнтэй, амьдралд нь өнгө оруулж гэрэл гэгээ өгдөг хүмүүсээ авч үлдэнээ. Миний амьдралд гэрэл гэгээ өгдөг биш, надад үнэ цэнтэй биш харин би тэдний амьдралд хэрэгтэй тийм хүмүүстэйгээ. + Мэдээж тэдэнд би байвал хажууд маань кофе байж л таараа кк.
    Coffee & People ❤
  6. Таны булшны чулуун дээр юу гэж бичээсэй гэж хүсэж байна ?
    Гэхдээ кинон дээрээс л булшин дээр юу гэж бичсэн нь харагддаг шдээ, үнэндээ амьдаар харж үзээгүй ч бодвол нэр төрсөн он сар өдөр үхсэн он сар өдөр байна байх.
    Тэгэхээр зүгээр л хүмүүс хайрладаг, хүндэлдэг аль нэг алдартангаас гарын үсгийг нь авахдаа “надад гоё юм бичээд өгөөч” гэж гуйдаг шдээ. Тэрэн шиг амьдралын минь турш үхэх хүртэл минь хамт байсан тэдэндээ би үнэ цэнтэй байсан бүх хүнийхээ надад хайртай байсан шүү чи бидний амьдралын гэрэл гэгээ юм шүү гэдэг сэтгэлийн үгээ нэг бүрчлэн бичиж үлдээсэн байгаасай гэж хүсэж байна.
    ( Энэ асуулт амьдралыг бодогдуулж байна шүү. Хоолой зангираад л явчихлаа. Хэрвээ миний булшин дээр тэгж бичиж өгөх хүн байхгүй бол яаанаа..)
  7. Юу амьдралын тань багш болж таныг хамгийн ихээр өөрчилсөн бэ ?
    Харинээ, ганц тэр гээд хэлэх хүн байхгүй юм байна. Уулзаж, танилцаж ярилцсан хүн бүр л амьдралд минь хар ч бай цагаан ч бай сургамж болоод явж байгаа гэж боддог. 10 жилийн маань найз ч тэр, одоо ажлын маань хүн ч тэр надад нөлөөлж сургамж мэдлэг болж байгаа.
  8. Таны амьдралын хамгийн чухал үеүдийн нэг юу байсан бэ ?
    Оюутан болох үе маань чухал үеүдийн нэг юм байна. Жаахан биеэ даагаагүй өөрийгөө их л том гэж боддог байсан үеэсээ амьдрал чинь ийм юм байдгын золиг минь гээд алгадсан үе дээ. Өөрийгөө чухам л найз нөхөд ихтэй, сайн найзуудтай, хичээлээ сайн хийдэг энэ тэр гээд л боддог байсан ч бүгд оюутан болоход замхран одсон өдрүүд. Гав ганцаараа. Сэтгэл хоосон, гунигтай, хүчгүй өдрүүд.
    Гэхдээ тийм зүйл болоогүй бол одоогийн би ингэж бүтэхгүй байх байсан байх. Хамгийн талархдаг үе юм байна.
  9. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ ?
    Харамсаад байдаг шд хааяа хаха. Одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Тухайн үед “ингээд сурдаг юм. Ийм юм зүгээр байдаг юм. Чи яг юунд дуртай вэ” гэж хэн ч асууж байгаагүй. Зүгээр л арай гэж сургуульдаа тэнцлээ. Бушуухан олдсон ангируугаа орох ёстой гээд айгаад л энэ мэргэжлийг сонгосон кк. Одоо бодоход яг амьдралд хөл тавих энэ үед нь жаахан ч гэсэн ярилцаад, зөвлөөд өгөх найзтай эсвэл эгчтэй ахтай ч байсан болоосой гэж их боддог. Тийм болохоор хааяа дүү нартай өөрийнхөө энэ fail дурсамжыг хэлж сануулдагын хха.
  10. Хэрвээ сугалаанаас их хэмжээний мөнгө хожвол юу хийх вэ ?
    Аялна дааа. Дэлхийгээр
  11. Та хэнээр хамгийн ихээр бахархдаг вэ ?
    Өөрөөрөө юм уу. Гунигтай, жаргалтай, хэцүү үед би өөрөө өөрийнхөө хажууд байсан. Хэзээ ч өөрөөсөө урваагүй өөрийгөө орхиогүй өөрийгөө алдаагүй болохоор өөрөөрөө л бахархаж байна даа гэсэн муухай эголог хариулт хэлэхнээ золиг кк.
  12. Таны хамгийн дуртай 3 ном юу вэ ?
    Ном их муу уншдаг л даа. Цаашдаа сайн уншдаг болохын төлөө!!! Гэхдээ амьдралдаа тийм ч олон ном дуусгаж үзээгүй. Дуусгасан бөгөөд сэтгэлд тод бас их таалагдсан нь “Ад үзэгдэх зориг” байсан. Хонгилд гэрэл харагдах шиг л санагдсан. Гоё байсан. Дараа нь “Аз жаргалтай болох зориг” уншсан. Бас үнэхээр гос байсан. Ойлгохгүй байсан амьдралын асуудлыг ойлгосон бас их хайртай хүн минь надад бэлэглэсэн болохоор хамгийн гоё.
  13. Та юунаас хамгийн ихээр айдаг вэ ?
    Хайртай хүмүүс минь намайг орхиод явчихвий гэсэн айдсаас л хамгийн их айдаг.
  14. Таны хамгийн хүчтэй зан чанар ?
    Амьдрал яаж ч дордож, яаж ч сэтгэлээр бүр аймшигтай унасан гэсэн амьдралаас нэг ширхэг ч гэсэн бүр жижигхэн ч хамаагүй инээх эсвэл өөрийгөө аз жаргалтай болгох зүйл олж чаддаг зан чанар. Positivity юм уу даа кк
  15. Хэрэв ерөнхийлөгч байсан бол юуг хамгийн түрүүнд хийх байсан бэ ?
    Муусайн идэж уусан, худлаа ярьсан юмнуудыг буулгана даа л гэсэн бодол байна хха.
  16. Хайрыг юунаас мэдэрдэг вэ ?
    Бүх зүйлээс. Харцнаас, сэтгэлээс, хоолноос, хүрэлтээс, үнэрнээс гээд бүх зүйлээс мэдэрдэг шүү би лав. Өглөө чанасан кофены үнэрнээс, тэврэх тэврэлтнээс. Хоол идэж буй жаргалтай царайнаас гээд хаанаас л хайр мэдрэгдэх боломжтой бүхнээс мэдэрдэг. ❤
  17. Та өөрийнхөө насыг мэдэхгүй гэвэл хэдэн настай гэх вэ ? Яагаад ?
    Их л жоохон хүүхэд шиг шүү. Гэхдээ өсвөр насандаа байгаа хүүхэд шиг. Шинэ юмыг мэдэх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ газар олж нээх гээд л 15–16 насны бяцхан өсвөр насны сахилгагүй охин.
  18. Ямар ур чадварыг сурмаар байгаа вэ ? Яагаад ?
    Бага зэрэг hard skill сурмаар байгаа. Мэргэжлийн холбогдолтойгоор. Харин soft skill-ээс хүн удирдаж сурмаар байгаа. Жинхэнэ leader, mentor байхыг сурмаар байгаа шүү. Бид бүгд чинь амьдралын ямар нэгэн нухчааг өөрөө өөрийнхөө даван туулж байгаа болохоор үүнийг туулаагүй хүмүүст тус болохыг хүсэж байна.
  19. Ямар өдрийг хамгийн төгс өдөр гэх вэ ?
    Өглөө зүгээр л ямар ч дарамтгүй, ямар ч цаганд баригдалгүй сэрэх. Нэг тийм өдөр байдаг даа. Ажилдаа яарахгүй, хоцроно гэж айхгүй, бүр нэг жаргалтай. Заа кофегоо ууя даа тэгээд гоё гадуур явж өглөөний цайгаа уугаад л тийм өдөр төгс. Өглөөг төгс эхлүүлвэл өдөр тэр чигтэй төгс байх болно гэж бодож байна.
  20. Таныг найзууд тань ихэвлчэн юу гэдэг вэ ?
    Хөгжилтэй, инээдтэй, үнэхээр эрч хүчтэй гэдэг шүү нээрээ ххэ.

Дээрх асуултуудад хариулах маш гоё байлаа. Бага ч болов өөрийгөө дүгнэж, өөрөө өөртэйгөө ярилцах шиг л боллоо.
Жил бүр энэ нийтлэлээ уншихын төлөө!
Жил бүр өөрөө өөрийгөө дүгнэн өмнөх жилүүдээсээ илүү жаргалтай, илүү тайван, илүү их зүйлсийг мэддэг болчихсон, илүү их аялсан, илүү олон кофе шопыг нээн илрүүлсэн Энхжин байхын төлөө!

More love
More laugh
More coffee
More money
More travel
More energy
More positivity
More more more.

Зүгээр л чамд одоо байгаа бүх зүйл чинь байгаа. Өөр юу ч биш. Одоо байгаа бүхэн чинь чамд бий. Тэгэхээр талархаад тэднийг мэдрэцгээе!

Амьдарцгаая! ❤

Relax, just feel the every moment you have!

--

--