Жинхэнэ хайр

Enxjin Mungunshagai
2 min readMay 27, 2022

--

Хайр хэзээ ч хөгширдөггүй.

Өнөө өглөөхөн нэгэн нийтлэл уншиж байгаад яг одоогийн нийтлэлээ бичихэд хүрлээ. Нэг л тийм гоё мэдрэмж төрсөн болохоор одоо яг бодож буйгаа бичиж үлдээхийг хүслээ.

Хайр хамгийн хүчтэй, хайр бүхнээс үнэн, хайр бүхнийг өөрчилдөг гэх зэрэг үгсийг бид нэгэнтээ олон удаа сонссон байх.
Би ч мөн адил энэ үгсийг зөндөө сонсож байсан ч яг үнэхээр яаж өөрчилдөг юм бэ, юу нь тийм хүчтэй байдаг юм бол, томоос том аварга чулууг хүртэл өргөх хүчтэй байдаг юм байхдаа гэж бодож байлаа.

Үнэхээр л хүчтэй байдаг юм байна. Бараг 20 давхар барилгыг ч өргөх хүч байдаг юм шигээ. Инээдтэй ч юм шиг сонсогдож байж магадгүй ч яг л энэ мэдрэмжийг мэдэрсэн хүмүүс юу бичээд байгааг минь ойлгоно байхаа. Гэхдээ хүн чинь жинхэнэ хайр гээч зүйлтэй учирхаас өмнө өөрийн дотроо юу оршин байдаг, юунд дуртай, хэзээ ямар ааш гаргадаг, бас би чинь үнэхээр хүнийг хайрлаж чадах хүн үү үгүй юу гэдгээ мэддэг юм шигээ.

Надад тэр хүний бичсэн нийтлэлийн хамгийн таалагдсан болоод сэтгэлд минь гүн хүрсэн өгүүлбэр нь:

“ Ийм болохоор л “хайр” гэдэг орон зай, цаг хугацаа, нэг амьдрал төдийхнөөр хэмжигддэггүй байх нь. Хүн чинь ганцаараа биш ээ гэж бодох чинь их гоё байдаг юм байна. Хэдий гэр бүл, найзууд, ажил төрөл байгаа ч “чин зүрхний хайр, романс” тун чухал байдаг юм байна.”

Саяхан яг фейсбүүк дээр гоё тортны зураг харчихаад “энийг идмээр байна, энийг хардаа” гээд шууд л тэр харсан үзсэн бүхнээ явуулах хүнтэй байна гэдэг ямар сайхан юм бээ гэж бодогдож билээ.

Ингээд харахад, чин үнэн хайранд “чин сэтгэл” гэсэн ганцхан л зам байдаг юм байна. Чин үнэн биш бол явах зам минь ямар ч дардан байсан чиглэлээ халин өөрчилж хүрэх газраа хүрдэггүй дундаа хоёр тийш болдог юм шигээ.

Яаж чин үнэн бэ гэдгээ мэдэх их амархан юм шиг хэрнээ тунчиг хэцүү нь ихээхэн цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг юм байна.
Жинхэнэ хайранд “баг” гэж үгүй. Нийгэм, бусдын дэргэд ямар ч дүр төрх багаараа байдаг байсан ч хамаагүй түүнийхээ хажууд жинхэнэ “би”-гээрээ байх боломжыг чамд олгодог байх чухал.

Жинхэнэ хайр гэдэг бие биендээ чин үнэнч байна гэсэн үг. Зөвхөн хэл үгээрээ чин үнэн байхыг чин үнэнч гэж тодорхойлоход өнгөцхөн болно.
Бие болоод сэтгэл, үг болоод үйлдэл бүхий л зүйл.

“Жинхэнэ болоод үнэн хайртай учирсан цагаас яг л энэ үгс шигээ жинхэнэ, үнэн байхын мөн чанар нь өөрөө хайрын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ч хуурамч зүйл хэзээ ч жинхэнэ болохгүй шүү дээ. Хуурамч зүйл худал хуурмагаараа л үлдэх болно.”

Жинхэнэ, үнэн хайр гэдэг амь амьдрал, мөнх үргэлжлэх нэг насаар үл хэмжигдэх дуусашгүй, оргилсон хүсэл тэмүүлэл, илч дулаан, гэрэл гэгээ байдаг юм байна. ❤

--

--