Миний ноорог

--

Жаргалтай ч бай, гунигтай ч бай надад байдаг

Ганц ноорог минь!

Үргэлж сайхан дурсамжаа сараачихыг хүссэн ч

Нулимстай минь л хамгийн их найзлах юм даа!

Гэхдээ асар зовлонтой ч гэлээ

Ганц чи минь хажууд байгаад баярлах

Орчлон ертөнцийн хаана нь нисээд байгааг мэдэхгүй энэхэн бодлуудыг

Одоо цагт миний өмнө авчирдагт баярлалаа.

Хэзээ чамд сүүлд талархаж байснаа санахгүй байхыг бодоход

Хээв нэг жаргалтай гэгч нь дүүлэн нисэж л байж дээ.

--

--