Мульти

Enxjin Mungunshagai
1 min readMay 12, 2022

--

“- Ундаа уух уу?
- Баярлалаа, үгүй ээ.
- Ядаж мульти уучих аа”

Өнөөдрийг аварсан ундаа байлаа.

Ажлынхаа найзтай алхаж байхад надруу харснаа “Чи нэг л гунигтай байна. Хоёулаа дэлгүүр оръё” гээд надад мульти авч өгсөн юм.

Надтай сүртэй их юм яриагүй ч гэсэндээ ундаагаа ууж байхдаа уйлах гэж байсан. Хэврэгхэн ч хурдан ч нулимс болдоо хөөрхий.

Хүн өдрөөс өдөрт өөрчлөгдөж, бодож санах зүйл нь ч өөр болдог гээд дээр бичиж байснаа санаж байна.
Сайнаар л, мундагаар л өөрчлөгдөх юм шүү гэж их боддог байж.

Нэг үг байдаг даа. Би өөрчлөгдөж үзүүлэх үү, гэхдээ муугаар гээд.

Инээдтэй ч гэсэн гунигтай үг шүү тиймээ.

Тэгсэн чинь би өөрөө өдрөөс өдөрт л муу болж өөрчлөгдөөд байх шигээ.
Болдог бол зогсоочих юмсан.

Гэхдээ энэ нь урт хугацаанд лав биш гэдэгт л хамгийн их итгэж байна. Богино хугацаанд ч бай энэ хэр удаан үргэлжлэх юм болдоо.

Эргэн тойрны стрессүүд, таалагдах таалагдахгүй зүйлс бүгд л нилээд намайг нүдээд байх шиг санагдаад байна. Гаднаа “ би зүгээрээ өвдөхгүй байна, би хүчтэй за юууу” гэж өөртөө зөндөө хэлсэн ч гэсэн өвдөөд байна.

Гэхдээ энэ нь гаднаас биш дотроос буюу надаас болоод байна.

Үнэндээ хэн ч намайг цохиогүй. Би өөрөө өөрийгөө цохиод өвтгөөд байна. Өөрөө өөрийгөө хэмлэж байхдаа бусдыг бас хэмлээд байна. Хөгийн ч амьтан болдоо би!

Тэгээд л өнөөдрийн миний өдрийг аварсан мульти ундаанд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.

--

--