Тийм, чи өнөөдөр хангалттай суга байлаа.

Enxjin Mungunshagai
1 min readSep 9, 2022

--

Олон хоног нийтлэлээ бичээгүй, бичсэн чинь сонин байх чинээ. Удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзахдаа ичээд, санаа зовоод бишүүрхээд байдаг шиг л.

Өглөөхөн ажлын найзынхаа сториг хартал “Чамд хэн ч хэлээгүй байх. Чи өнөөдөр хангалттай суга байлаа” гэсэн байсан юм.
Үгүй ээ, үнэн шд тийм ээ. Дандаа сайн байна гэж юу байхав дээ.

Хааяа ч гэсэн хангалттай суга байлаа золиг минь гээд хэлэх хэрэгтэй шүү нэгэндээ. Байнга сайхан зүйл сонсоод байвал өндөг шиг өөгүй л хүн болно. Өндөг шиг өөгүй байх хэнд хэрэгтэй гэж тийм ээ?

Би лав тийм байхыг хүсэхгүй байна. Би өөрийнхөө алдаа оноотой, хааяа мангар байдаг, хааяа манардаг, хааяа юу болоовээ гэмээр ухаалаг байдаг, хааяа будилж алдаж онож уйлж эмордог өөртөө хайртай.
Тэрийг минь ч хайрлах хүмүүстэй байна гэдэг азтай хэрэг. ❤

Золиг минь, өнөөдөр чамд хэн ч хэлээгүй байх л даа. Чи хангалттай суга байлаа мэдэв үү.

Суга өдөр болохоос биш суга амьдрал биш шүү.
Сугаа өргөцгөөе нтр. :)

Дахиад зөндөө алдацгаая. Яадгым.

--

--