Халуун боргол #3

Enxjin Mungunshagai
2 min readMar 7, 2022

--

Энэ удаагийн нийтлэлээ бичиж суухдаа мэдээж халуун борголоо хажуудаа тавьчихсан чихэвчиндээ сонсголонтой гэгч нь дууг эгшиглүүлээд сууж байна. Үүнийг уншин суугаа чамд дуугаа хуваалцья.

Хүн өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг ч анзаардаггүй юм байна.
Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг шиг л.

Гэхдээ анзаарч байсан уу? “Чи өөрчлөгдсөн байна. Чи өөр хүн шиг болчхож, чи өөр болчихжээ, чи урьдынх шигээ байхаа больчихжээ” гэх үгс угаас хүнд сөрөг мэдрэмж төрүүлдэг гэдгийг мэдэх үү?
Магад хэзээ нэг өдөр чи энэ үгсийг сонссон л байж таараа. Гэхдээ тухайн үед чамд ямар мэдрэмж төрж байснаа санаж байна уу? Лавтай сайхан биш. Надад ч мөн адил.

Хмм, сонин л юм. Яагаад хүнд муухай мэдрэмж өгдөг үгс юм бол?
Тухайн хүнийг сайхан бөгөөд гоё талаас нь өөрчлөгдсөн бол энэ үгсийг ашигладаггүй санагдчихлаа. “Хөөх чи чинь ямар хөөрхөн болчихсон юм бэ? Та ямар гайхалтай харагдаж байнаа. Чи урьдынхаасаа нэлээн мундаг болчихсон байна шүү.” гэх тэмдэг нэр болоод үйл үгстэй хамтдаа хэлэгдэж бүр маш цөөн үед л “Өөрчлөгджээ” гэдэг үгсээр сайхныг илэрхийлдэг байх.

Тэгэхдээ миний бодлоор, хажууд байгаа нэгэндээ бас ойр тойронд байгаа найздаа, танилдаа зүгээр л өөрчлөгдсөн байна гэдгийг нь хэлэх нь зөв гэж боддог. Яагаад гэвэл байна шдээ, хүн чинь угаасаа л өөрчлөгддөг шүүдээ. Цэцэг навч, ургамал ч өдөр ирэх тусам цаг цагаар өөрчлөгддөг. Бид ч гэсэн өдөр ирэх тусам хөгширч бас өнөөдрөөсөө нэгийг сураад маргаашруугаа тэмүүлдэг.
Чиний анзаараагүй өөрчлөлтийг хажууд суугаа найз чинь, гэрийнхэн чинь анзаарсан л байдаг. Тиймээс тухайн өөрчлөлтөөсөө авахыг нь аваад хаяхыг нь хаяад явах хэрэгтэй гэж боддог.

Заавал тухайн хүний хэлсэн “Өөрчлөгсөн байна” гэдэг үгэнд эмзэглэх хэрэггүй дээ. Угаасаа юмс бүгд өөрчлөгддөг шиг чи ч гэсэн өөрчлөгддөг. Яадаг юм. Өөрчлөгдөө л биз тийм ээ.
Ер нь сайн ч бай, муугаар ч өөрчлөгдсөн яахавдээ. Алдахгүй онохгүй амьдрахгүй шдээ, алдаад л дахиад босоод шинээр эхлэцгээе.

Миний нэг үзэх дуртай хүүхэлдэй байдгын. Багадаа зөндөө үздэг байж билээ. Одоо ч үзэх дуртай. Бараг л миний багадаа үзэж байсан хамгийн гоё хүүхэлдэй. ( Гэнэт л энэ нийтлэлээ бичиж байхдаа саналаа шд :p )

Тэрэн дээр хамгийн их хэлдэг нэг үг байдаг. Би үнэхээр дуртай. Тэр хэсгийг та нартаа бас хуваалцъя.

Юу ч тохиолдож, хэн юу гэсэн ч бай Keep moving forward!
Өнөөдөр чи шантарсан ч бай Keep moving forward!
Муухай өдөр тохиолдсон ч бай Keep moving forward!
Сайхан өдөр болсон ч бай Keep moving forward!
Хэн нэгэн чамайг эмзэглүүлсэн ч бай Keep moving forward!
Зүгээээээр л Keep moving forward!

Алдаатай, аз жаргалтай, хааяа жаахан гунигтай амьдралдаа хайртай.
Бас алддаг, тэнэгтдэг, эмордог, гомддог, уурладаг, хааяа аймшигтай их эрч хүчтэй болдог, гэрэл гэгээ цацруулж явдаг өөртөө хайртай.

Love yourself and Keep moving forward! ❤

--

--