Менторшип хөтөлбөрт өргөдлөө явуулах гэж буй хүмүүст

Enxjin Mungunshagai
2 min readNov 17, 2023

--

Миний хувьд The Young Professionals’ Group гэх залуучуудад зориулсан менторшип хөтөлбөрийн төгсөгч ментий бөгөөд үүнийг уншиж буй хүмүүст өөрийн зүгээс бяцхаан зөвлөгөө болон хэрэгтэй tips бичье гэж бодлоо.

  1. Хөтөлбөрийн тухай судлах
    Тухайн явуулах гэж буй хөтөлбөрийнхөө тухай бага ч болов судлах. Яадаг хөтөлбөр юм, хэдэн хүн авдаг юм бол, хэр хугацаанд зохиогддог юм бол гэх мэтчилэн ерөнхий мэдээллийг өөрөө сайн хайж судлаад хэрвээ тухайн сошиал хаяг дээр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бол чат бичих юм уу утсаар нь холбогдон мэдээллээ бүрэн цуглуулах хэрэгтэй. Юунд ямар хөтөлбөрт өргөдлөө илгээхээ мэдэхгүй бол танд ямар ч өгөөжгүй хөтөлбөр болно гэсэн үг шүү дээ. Өөрөө өөрийнхөө төлөө бага ч болов хүчин чармайлт гаргах нь зөв болов уу.
  2. Зорилгоо тодорхойлох
    Тухайн хөтөлбөртөө өргөдлөө илгээхээсээ өмнө яагаад надад энэ хөтөлбөр хэрэгтэй юм бол, би энд орсноороо юу юу мэдэж авах билээ, би юу сурмаар байгаа билээ гэх мэтчилэн өөрөөсөө хэд хэдэн асуултыг асуух. “Зүгээр л хүмүүс илгээгээд байхаар илгээх гэж байгаа юм аа. Аан манай найз орчихсон байсан сүртэй гоё л харагдаад байдаг шдээ” гэх мэтчилэн гаднах харагдах байдлаар дүгнэн өргөдлөө илгээх нь утгагүй болов уу. Мэдээж энэ хөтөлбөрт би биш та орно. Би юм сурах биш та л сурна шүү дээ. Тиймээс өөрийнхөө зорилгыг тодорхойлон орвол үр дүнтэй өгөөжтэй байх нь дамжиггүй.
  3. Хүсэл эрмэлзэлтэй байх
    Мэдээж ямарваа нэг хөтөлбөр нь таныг юм сураасай, бусдадаа сайнаар нөлөөлдөг нөлөөлөгч нэгэн байгаасай, ирээдүйд нь хэрэг болох сургамж сургалт, зөвлөгөөг өгчих юмсан гэсэн сайн дурын үндсэн дээр хийгддэг учраас тухайн хөтөлбөрт орох passion-тай байх хэрэгтэй. Хүсэл эрмэлзлэл байхад тэгээд сурах зүйл ч тодорхой болно доо.

Эцэст нь хэлэхэд “Шавь бэлэн болоход багш өөрөө ирнэ” гэдэг үг байдаг даа түүн шиг таны хүсэл зорилго, эрмэлзлэл тань байхад сурах мэдэх заах зүйлс аандаа ундрах болноо. :)

--

--